Улсын баяр наадмаас дутахааргүй харгүй сайхан болдог “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх сарын 5-нд болно. Өнөө жилийн наадмаар хүчит 256 бөх зодоглон барилдана. Анхны Даншиг наадмаар бөхчүүдийг сугалаа татуулан барилдуулсан. Тэр жил Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва найм давж даншигийн арслан, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, даншигийн заан цол хүртсэн билээ. Харин өнгөрсөн жилийн наадмаар даншигийн арслан Р.Пүрэвдагва хоёр дахь удаагаа түрүүлэн аварга цол хүртсэн бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж заан цол хүртсэн.
Харин өнөө жилийн Даншиг наадмын зүүн талын тэргүүн магнайд аварга Р.Пүрэвдагва, баруун талын тэргүүн магнайд заан Б.Гончигдамба нар магнайлан гарна. Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбат, өсөх идэр начин цолтойгоор барилдах бол улсын аварга, арслангууд цолгүй бөхөөр эрэмбэлэгдэн барилдана. Иймд даншиг наадмын бөхийн барилдаан үнэхээр сонирхолтой гал гарсан барилдаанууд болох нь тодорхой юм. Улсын баяр наадмын дараа хэсэг зуур амарсан бөхчүүд өдийд ид бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа гэнэ. Өнөө жилийн даншиг наадамд чухам хэн түрүүлэх, улсын аварга, арслангууд цолонд хүрч барилдах эсэх нь сонирхол төрүүлэм.
Э.МӨНХ