“United Airlines” компанийн нисэх онгоцонд болсон явдал олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тус онгоц зарим үед зорчигчид онгоцондоо суухгүй байх эсвэл билетээ буцаах тохиолдол гардгаас суудлаасаа илүү зорчигчид билетээ борлуулдаг аж. Гэтэл өчигдөр онгоц даацаасаа хэтэрч зарим зорчигчийг буулгах шаардлага гарсан байна. Гэвч хэн ч буухыг хүсээгүй учир өөрийгөө эмч гэж бүртгүүлсэн нэгэн ази эрийг буухыг шаарджээ. Уг нь бол урамшуулал олгох ч юм уу, дараагийн онгоцонд суухад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр шийддэг байсан ч энэ удаад тохирч чадаагүй учир тус зорчигчийг хамгаалагчид чирч хүчээр гаргажээ. Эргэн тойрных нь хүмүүс энэ явдлыг гар утсандаа бичин авч нийгмийн сүлжээнд тавьснаар тэдний нэр хүнд унах шалтгаан болоод байна. Тус зорчигчийг чирч гаргах үед түүний амнаас нь цус гарсан байжээ. Энэ явдал Чикаго хотын нисэх онгоцны буудал дээр гарчээ.
О.ӨНӨР