Categories
мэдээ цаг-үе

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 15 хүн бэртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11
Мөргөлдөх хэлбэрээр -хоёр осол гарчээ.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, орон нутгийн замд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн алба 2020.10.24-25-ны өдрүүдэд нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 16 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2

– Мөргөлдөх хэлбэрээр-2

– Онхолдох хэлбэрээр-3

– Өнхрөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б, 42 настай, эрэгтэй, П нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.24-ны 16 цагийн орчим Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан сумын 4-р баг Бумбат хороолол 1 дүгээр гудамжны үзүүрт /сумын төвд/ шороон замд улсын дугааргүй GH Gold А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй А нас барсан .

2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.

2020.10.24-ний өдрийн 20.14 цагийн орчимд СХД-н 3 дугаар хороо Их нарангийн зам, Арвайн үндэс ХХК-ийн хойд замд Nissan Note автомашины жолооч Х нь явган зорчигч нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.

2020.10.25-ны өдрийн 14.25 цагийн орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн замд Zoomlion автомашины жолооч Ч нь Hyundai Porter У, Hyundai Porter Н, Toyota Prius М, Hyundai Accent Б, Volvo FH-480 О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, жолооч 58 настай, эрэгтэй Ч, зорчигч 31 настай, эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн байна.

2020.10.25-ны 15.30 цагийн орчим Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын талын адаг” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд ЗИЛ-131 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч Б Nissan X-Trail М жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 34 настай, эрэгтэй М, зорчигч 37 настай, эрэгтэй З нарын 2 хүний амь нас хохирсон байна.

Мөн амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж ажиллажээ. Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 256 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *