Энэ оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олгосон талаар Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ)-аас мэдээлэв.
Тодруулбал, ГИХГ-аас нэгдүгээр сард
- 1,999 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл
- 451 гадаадын иргэнд виз олгосон байна.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1,479 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3,692 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.