ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригийн мэдэгдснээр энэ намар ургац алдах эсрдлээс урьдчилан сэргийлж арвин ургац авахаар эрчимтэй ажиллаж байна гэв.
Энэ онд нийт 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлснээ “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ий үеэр ХХААХҮЯ-наас тариаланчиддаа хандан мэдээлж байсан. Улсын хэмжээнд 6 дугаар сарын байдлаар нийт 497.2 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалтын зорилт 96.8 хувийн биелэлттэй байв. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 271,8 мянган тонн, буудай 259,2 мянган тонн, төмс 102,3 мянган тонн, хүнсний ногоо 75,7 мянган тонн, тосны ургамал 23,6 мянган тонн, малын тэжээл 47,3 мянган тонныг хураан авахаар тогтсон. Тэгвэл энэ оны ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1.2-1.8 дахин их үр тариа, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, малын тэжээл хураан авахаар тогтоод байгааг салбарын сайд хэллээ.