Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд мотоциклын ослоор 120 хүн амиа алджээ DNN.mn

Монгол Улсын бүртгэлийн санд 2022 оны байдлаар 54 819 мотоцикл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй мотоцклын 10 384 буюу 18.9 хувь нь Улаанбаатар хотод, 44 435 буюу 81.1 хувь нь орон нутагт байна. Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт мотоциклын хэрэглээ их байна.

Улсын хэмжээнд 2022 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн 480 осол бүртгэгдэж, 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтжээ. Уг ослын 350 /72,9%/ орон нутагт, 130 /27,1%/ Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 107 /89,2 хувь/ жолооч, 12 /10 хувь/ зорчигч байжээ.

Мотоциклоор үйлдэгдсэн 480 зам тээврийн ослын 182 /37,9%/ нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, 91 /19 хувь/ нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 77 /16%/ нь аюул саад тулгарах үед зогсох арга хэмжээ авч чадаагүй жолоочийн буруутай үйлдэл эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *