Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн онд худалдааны салбарын борлуулалтын орлого 37.7 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Өнгөрсөн онд худалдааны салбарын борлуулалтын орлого 37.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 8.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус салбарын борлуулалтын орлогын 21.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн харин үлдсэн хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэллээ. Түүнчлэн 2022 онд хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 29.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа 8.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.7 их наяд төгрөгөөр, шатахууны бөөний худалдаа 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн худалдааны салбарын өнгөрсөн оны борлуулалтын орлогын 41.1 хувь нь бөөний, 58.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдсон байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2022 онд 22.2 их наяд төгрөгт хүрсэн бол бөөний худалдааных 15.5 их наяд төгрөг болов.

Худалдааны салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас өсөхөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа нөлөөлсөн гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *