Өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 10 000 хүн амд 132 ногдож байгаа юм. Ингэснээр өмнөх оны мөн үеэс халдварт өвчний тохиолдол 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна. 10 000 хүн амд ногдох халдварт өвчлөл Дорнод 354 буюу хамгийн их байгаа аж. Дараа нь Хөвсгөл 184, Баянхонгор 167.3, Говьсүмбэр 150.7 Улаанбаатар хотод 164.4 байгаа нь өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн цусан суулга, гонококкт халдвар, бактерийн гаралтай бусад хоолны хордлого, мөөгөнцөртөх, трихомониаз, гахайн хавдар зэрэг өвчний тохиолдол улсын хэмжээнд нэмэгдсэн байна.