Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн хоногт гал түймрийн есөн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар гал түймрийн есөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, нийслэлд долоо, орон нутагт хоёр гал түймэр гарсан байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг 12:00 цагт хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 12:06 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг таван минут ажиллан унтраажээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:10 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид долоон км зам туулан 12:19 цагт очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *