Баяр наадмын өдрүүд ойртож иргэд, жолооч тээвэрчид хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн ихэсдэг билээ. Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт зам тээврийн ослын 800 орчим дуудлага хүлээн авснаас хоёр хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэний 18 нь хүүхэд байсан.
Хэлбэрээр нь авч үзвэл онхолдох, мөргөлдөх, шалтгаанаар нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсний улмаас үйлдэгдсэн байгааг та бүхэнд анхааруулж байна. Таны автомашин төмрөөр хийгдэж, та түүнийг засаж, сольж, эсвэл худалдаж, шинээр худалдан авч болох ч хүний амь, бие гэдэг чинь хэврэг зүйл юм шүү.