Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт “Монсудар”-ын англи хэлний толь бичиг борлуулалтаараа тэргүүлжээ

“Интерном” дэлгүүрт наймдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд
борлуулагдсан номнуудаас “Монсудар”
хэвлэлийн газрын Англи-Монгол, Монгол-Англи
өврийн толь бичиг
хамгийн их зарагджээ. Уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд
хийсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт
өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллүүд багтжээ. Тус толь бичгийн англи
орчуулгад толгой үгсийн үндсэн утга хийгээд шилжсэн утга, салаа утга, хийсвэр
утга, давхар утгын нарийн ялгамжуудыг тусгажээ. Хоёрдугаар байрт мөн “Монсудар” хэвлэлийн газрын орчуулсан Г.Маркесийн
“100 жилийн ганцаардал” зохиол орсон бол гуравдугаар байрт С.Хирошигийн “Өглөөний хүн Цаг хугацааг захирах
нь”, дөрөвдүгээрт
“Библи”, тавдугаарт Э.Фроммын “Хайрлах урлаг” зэрэг номууд багтжээ. Харин удаах
байруудад Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, Б.Сарантуяагийн “Сорхугтани”, Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн
хээтэй орчлон”
зэрэг зохиолууд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *