Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ.
Утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Он гарсаар есдүгээр сарын байдлаар усны ослын 49 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Эх сурвалж: ОБЕГ