Categories
гадаад мэдээ

Үнэнч нохой DNN.mn

АНУ-ын Колорадо мужийн уулын Блэкхедоргилд гарахаар  71 настайРич Мур хэмээх эр наймдугаар  сарын 19-нд Финни хэмээх нохойгоо дагуулан гарсан ч  гэртээ эргэж ирсэнгүй.Аврагчид  Мурын машин тавьсан газраас  далайн түвшнээс дээш 3800 метрийн өндөрт орших оргилын   энгэрээр удаан хугацаанд хайсан ч олсонгүй.Ингээд тэд  бусад ууландавирагчдын замд  Рич Мурынзурагтай зар байршуулсан байна.Үүний үр дүнд аравдугаар сарын 30-нд сураггүй болсон эрийн ​​цогцсыг анчин олжээ. Тэрээр замаасаа төөрөн Блэкхедоргилоос зүүн тийш 2.5 км зайд орших Сан Хуан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж нас барсан байсныг олжээ. Харин түүний шарилыг  Финни хэмээх бяцхан нохой нь үнэнчээр манаж байсан байна. Нохой бараг сар хагасын хугацаад эзнийхээ шарилыг манаж жингийнхээ тал орчим хувийг алдсан байв. Аврагчид Финниг малын эмчид үзүүлж, дараа нь  талийгаачийн  гэр бүлд буцаан өгчээ.“Энэ бол маш гайхалтай түүх. Бяцхан нохой амьд үлдэж чадсан төдийгүй эзэндээ үнэнч хэвээр байсан” гэж орон нутгийн сайн дурын аврах багийн ажилтан Делинда Ванн-Брайтин хэлжээ.Аврагчдын хэлж буйгаар бяцхан нохой уулын пума ирвэс, чоно, баавгай зэрэг махчин амьтдын золиос болохоос зайлсхийж эзнийхээ шарилыг манаж чадсан нь гайхамшиг  аж. Тэр бяцхан нохой энэ хугацаанд жижиг мэрэгч амьтдыг агнаж гол зогоож байжээ.

Орон нутгийн эрх баригчид“Рич Мурыг хэт даарснаас  болж чиг баримжаагаа алдан төөрч нас барсан  бололтой” гэсэн байна.

Мурын эхнэр Дана Холби “Би нөхрөө энэ аялалд явуулахгүй гэж оролдсон ч чадаагүй юм.Би зэрлэг байгальд Финниг бараг сар хагасын дараа  амьд үлдсэнийг мэдээд  ихэд гайхсан. Бид хайртай хүнээ алдсан ч үнэнч нохой Финнигээ гэртээ буцаж ирсэнд маш их баяртай байна. Би хүүтэйгээ хамт нохойгоо малын эмчээс авахдаа уйлсан”  гэж хэвлэлд  ярьжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *