Categories
мэдээ нийгэм

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг 200 мянган төгрөгөөр торгов DNN.mn

2023 оны нэгдүгээр сарын 9, 20-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар очиж, өөрийн цахим хаягаас “live” буюу шууд дамжуулалт хийсэн. Энэ үеэр тодорхой бус шаардлага гаргаж, шүүгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан шаардлага тавьсан албан хаагчдыг үг хэлээр доромжлон хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах зөрчил үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх үйлдлийг олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрах зөрчлийг үйлдсэн гэж үзэж, түүнийг 200 нэгж буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж баталгаажуулсан. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлэхдээ бусдын эрх нэр төрийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууныг хамгаалах үүднээс бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй байдаг хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *