Categories
мэдээ нийгэм

Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг шалгана

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч ярилцлаа. Тэрбээр юуны өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын өмнө нь хийж байсан ажлуудыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгана гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *