Categories
мэдээ нийгэм

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн эхний 80км зам нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг болох аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд 2013-2015 онуудад 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон бөгөөд энэ жил Дорнод аймгийн төвийг нийслэлтэй холбох Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын эхний 80 км авто замын хеделгеенийг ийнхvv нээлээ. Уг авто замыг барихад мэргэжлийн ур чадвар, хөлс хүчээ зориулсан “Бадрах Ойл” ХХК, “Арж Капитал” ХХК, “Өвөр залаат” ХХК, “Хансуун зам” ХХК болон “Насны зам” ХХК-ийн хамт олон, нийт авто замчидад халуун баяр хvргэе. Мөн 2015-2016 онд Улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянхошуу, Хавирга, Ульхан боомт чиглэлийн нийт 550 орчим км авто зам техник эдийн засгийн үндэслэл, авто замын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид хилийн боомтууд руу хатуу хучилттай авто замаар холбогдох их ажлын эхлэл тавигдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *