Баяр, бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн Засаг дарга Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах захирамж гаргасан билээ. Тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 29-өөс 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан дүүргийн Тамгын газар болон хороодын албан хаагчид хариуцлагатай жижүүр томилон цаг тутам мэдээлэл солилцон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.
Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дүгээр сарын 29-ны өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар гал түймрийн дөрвөн дуудлага ирж түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллав.