Categories
мэдээ нийгэм

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургалт эхэлж байна

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургалт Баян-Өлгий аймагт эхэллээ. Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа сургалтад оролцогчдод танхимын сургалтыг зохион байгуулсан юм.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд зохион байгуулагдах дадлага, сургуулийг энэ жил ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нартай хамтран хийж байгаагаараа онцлог юм.

Сургалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нарын 90 гаруй аврагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцож байна. Дадлага сургуулийн хүрээнд аврагчид “Малчны оргил”, “Хүйтний оргил”-д аврилт хийх бөгөөд сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *