Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн /резидентийн/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1,500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна.
Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.
Үүнд:
- Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ.
- Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.
- Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.