Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт 13.00 цагт эхэлсэн.

Улсын аварга Н.Батсуурь , улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай найм даван түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар их шөвөгт шалгарчээ.
Барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан улсын арслан П.Бүрэнтөгс зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэрт өвдөг шороодсон бол Энхтөгсийн Оюунболд арслан зургаагийн даваанд Доржийн Анар начинг амлаж барилдаад өвдөглөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *