Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.
Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.