Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдлоо DNN.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.

Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр холбогдох хуульд заасан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлууллаа гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогджээ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлосон билээ.

Монгол Улс дахь коронавируст халдвар /Covid-19/-ын нөхцөл байдал хүндэрч, халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдэж улмаар эрсдэл бүхий байдал үүссэн тул холбогдох хуульд заасны дагуу дээрх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулж товыг нь дараа жич зарлахаар болсон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *