Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц Венецийн комисстой хамтарч цахим сургалт хийв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.

“Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт семинарт Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 орчим улсын 70 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Цахим сургалтын семинарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дарга Н.Чинбат нээж үг хэллээ. Тэрбээр, Венецийн комиссын илтгэгч нарын арвин мэдлэг, туршлагыг Нийгэмлэгийн бусад гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Тамгын газрын төлөөлөгчидтэй хуваалцах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэлээ. Мөн оролцогчид семинараар өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар үнэтэй мэдлэг, туршлага олж авч, энэ нь цаашдын ажил судалгаанд хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Сургалтын семинарын ажиллагаанд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз оролцож үг хэллээ.

Венецийн комисс гэдгээрээ алдартай “Ардчиллын төлөөх Европын комисс” нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 60 гаруй гишүүнтэй болоод байна. Хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн тогтолцоо болон институцийн бүтэц, зохион байгуулалтаа Европын стандарт, олон улсын ардчилал, хүний эрх, туршлагад нийцүүлэхэд гишүүн орнууддаа туслах үүрэгтэй байгууллага юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *