Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн Цэц орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

Тодруулбал, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа байнга оршин суугчаар бүртгүүлсэн байхаар заасан атлаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоохоор хуульчилсан байна.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан сонгогдох эрхийг болон Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгэлээ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *