Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийж, энэ талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Энэ хооронд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлыг эцэслэхээр ажиллаж байна. Улмаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг нэгтгэн хэлэлцэж шийдвэрлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд төр, нийгмийн зүтгэлтэн болон Үндсэн хууль тогтоогчдыг урилгаар оролцуулж байгааг УИХ-ын дарга танилцууллаа.
Тодруулбал, Ардын их хурлын депутат асан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нараас гадна Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зөвлөх Д.Сүхжаргалмаа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийгчуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр чуулган ээлжит бусаар ийнхүү үргэлжлүүлэн хуралдаж байна.
Leave a Reply
Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.14) Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд болж өндөрлөв. Төслийн хэлэлцүүлэг өмнө нь Баян-Өлгий аймгийн Өлгий, Толбо сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, иргэд олон нийтийг өргөнөөр хамруулсан билээ. Уг хэлэлцүүлэг нь төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой.
Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, Улаанхус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Еркебулан болон Улаанхус, Ногооннуур, Цэнгэл сум, Цагааннуур тосгоны 107 иргэн, олон нийт оролцов.