Categories
мэдээ нийгэм

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан Нийслэлийн иргэний танхимд болж байна. ҮЗЗ-ын сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдсан аж. Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс Дэд Ерөнхийлөгчид 62 хүн, Хорооны дарга тэргүүлэгчид 93 хүн, Чөлөөт бус суудлын 143 хүн, Чөлөөт суудалд 268 хүн өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо, Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүд байх бөгөөд дээрх 226 нэр дэвшигч автоматаар сонгогдоно гэсэн үг. Харин чөлөөт суудалд дээрх 361 нэр дэвшигчээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй боллоо.ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах зэрэг шалгуурыг тавьсан.Тиймдээ ч Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай нягт танилцаж, ажлын туршлага болон эссэгээ хэрхэн бичсэн эсэхэд анхаарал хандуулж ажиллажээ.Ийнхүү тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг Сонгуулийн хороо ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанд оруулж, ҮЗЗ-ийн гишүүнээр сонгон батламжлах асуудлыг тавихаар боллоо.

ҮЗЗ нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Энэ ч утгаараа сонгуульд салбар салбарын манлайлагч залуус өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.

Тухайлбал Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар,АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд,Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, “Мах импекс” ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэрээ дэвшүүлжээ.

Өнөөдөр тус зөвлөлийн Анхдугаар хуралдаанаар олон олон асуудлыг хэлэлцэх ба тэр дундаа ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах, ҮЗЗ-ийн бүтэц, байнгын хороодод ҮЗЗ-ийн гишүүдийг хувиарлах, Байнгын хороодын дарга нарыг сонгох, хороо тус бүр дээр тогтоол гаргах, Хар жагсааалт гаргах тухай журмын төсөл хэлэлцүүлэх, батлах,Үндэсний Залуучуудын Зөвлөлөөс уриалга гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг батлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *