Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгч компани хот тохижилтынхонд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компанийн хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хот тохижилтын газар”-ын олон цагаар гадаа хүнд хүчир ажил хийж байгаа зам талбайн үйлчлэгч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн тарваганы арьсан нуруувч, өвдгөвч, зузаан ноосон өмд, ажлын бээлий, ноосон бээлий, оймс тэргүүтэй бүтээгдэхүүнийг бэлэглэж, сэтгэлийн их урам хайрлалаа. Ангийн арьсан эдлэл, үслэг эдлэлийн үйлдвэрлэл нь оёж урлахад хэцүү, мэргэжил туршлага болоод технологи өндөр шаарддаг, үнэ өртөгийн хувьд багагүй хэдий ч нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг халуун дулаан байгаасай гэсэн сэтгэлээр “Мастер Додо” компанийхан уг ажлыг санаачилсан байна.

Гадаа хүйтэн байгаа ч халуун сэтгэл тээж өөрсдийн үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэсэн үндэсний үйлдвэрлэгч “Мастер Додо” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *