Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал-2014” болно

Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болох аж. Уг наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  энэ сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах юм.  Наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болно гэж  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу, тэмцээн, уралдаан зохиогдож гадаад дотоодын жуулчдад зориулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг,хөрөг баримал хийх, “Миний ертөнц” цаасан бүтээлийн үзүүлбэрийг сонирхуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *