Үндэсний Супер Лигийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 01-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэ жилийн хувьд Бүх оддын тоглолт гурван өдөр болж байгаагаараа онцлог ажээ. Эхний өдөр Монгол улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Супер лигийн энэ улиралд тоглож буй залуу легионер тоглогчдын тулаан болно. Тэгвэл Үндэсний супер лигийг үзүүлэлтээр тэргүүлж буй шилдэг 24 тоглогч Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр хоёр баг болон хуваагдаж хоорондоо өрсөлдөх юм. Харин Монголын үндэсний шигшээ баг легионер тоглогчдын эсрэг халз тулаан хийснээр Бүх оддын тоглолт өндөрлөх аж. Дашрамд сонирхуулахад Үндэсний супер лигт 26 легионер тоглогч хүчээ үзэж юм байна.