Categories
мэдээ спорт

Үндэсний супер лигийн бүх оддын тэмцээн болно

Өнөөдөр МҮСБХ-ны удирдлагууд, Үндэсний супер лигийн тамирчин дасгалжуулагч, легионер тоглогчдын төлөөлөл тун удахгүй эхлэх бүх оддын тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жил гурав дахь удаагаа супер лигийн шинэ улирлыг зохион байгуулж байна. 2014-15 оны улирлын тоглолтод 11 баг хоёр тойрог өрсөлдөж эхний тойрог өндөрлөсөн. Хоёрдугаар тойргийн тоглолтууд Буянт-Ухаа шинэ спортын ордонд үргэлжилж буй.

Дээд лиг “замынхаа талд” орж буй энэ үед “Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт-2015” товоо зарлалаа. Бүх оддын долоо хоног гурван өдөр үргэлжлэх буюу нэгдүгээр сарын 30-31, хоёрдугаар сарын нэгний ням гарагт тус тус болно.

Энэ жилийн 11 баг тус бүр гурван легионертой тоглож байна. Нийтдээ супер лигт 33 легионер тоглож байгаагийн 28 нь одоо тоглож буй. Мөн тэдний 26 нь АНУ-ын легионерууд байгаа юм. Энэ жилийн дээд лигийн тоглолтын бас нэг онцлог нь багууд эхний улирлаас гадаад тоглогчидтойгоо тоглосон. Мөн NBA-гийн гурван тоглогч манай улсад газардсан билээ.

МҮСБХ-ны удирдлагууд “Өнгөрсөн жил легионер тоглогчдийг урьж дээд лигийг зохион байгуулсан нь манай сагсдын ур чадвар өсөхөд түлхэц болсон. Үүнийг Азийн наадмын үр дүн харууллаа” хэмээн дүгнэж байна. Гадны зочин тоглогчдийн тухайд тэд “Монголын сагсчид шидэлтийн техник, оноо авалт сайтай юм. Хэдий NBA-гийн тоглогчдоос биеэр жижиг, хүчний тоглолт багатай ч энд үзүүштэй сайхан тоглолтууд өрнөж байна” гэв.

“Бүх оддын долоо долоо хоног-2015” /тэмцээний төрлүүд/

Нэгдүгээр сарын 30 /Баасан гараг 14:00 цагаас/

  • 15 дахь удаагийн Оюутны лигийн Бүх Оддын тоглолт
  • Монголын залуучуудын шигшээ баг vs Залуу легионер тамирчдаас бүрдсэн баг
  • Ур чадварын тэмцээн
  • Гурван онооны шидэлтийн тэмцээн
  • SLAM DUNK-ын тэмцээн

Нэгдүгээр сарын 31 /Бямба гараг 13:00 цагаас/

  • Үндэсний супер лигийн статистик үзүүлэлтээр тэргүүлсэн тоглогчид болон легионер тоглогчдоос бүрдсэн баг тамирчид хоёр баг болон өрсөлдөнө
  • Ур чадварын тэмцээн
  • Гурван онооны шидэлтийн тэмцээн
  • SLAM DUNK-ын тэмцээн

Хоёрдугаар сарын 1-ний /ням гараг 13:00 цагаас/

Монгол Улсын Үндэсний шигшээ баг vs Легионер тамирчдын халз тулаан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *