Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас бусдад дахин эзэмшүүлж, ашиглуулахгүй

Хүүхдийн паркын нээлтээр бүх тоглоом 50 хувь хямдарна

НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар
олголт, түүний төлөвлөлт болон Үндэсний соёл амралтын хүрээлэн нь үүргээ
биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Тэрхүү ажлын
хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд ажлын хэсгийн ээлжит
хуралдаан өнөөдөр боллоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг Үндэсний соёл амралтын хүрээлэнг 1965 онд анх “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулж байжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг.

Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Түүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31,2 га нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нэр дээр байдаг. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн болон бусад байгууллагуудын газар эзэмшлийн талаар эргэн нягталж, одоо байгаа газраас дахин бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй байх нь зүйтэй гэж НИТХ-ын ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.

Тус ажлын хэсэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ тун удахгүй НИТХ-д өргөн барих юм.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *