Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өчигдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө.
Тэдэнд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордуулав. Тэнд үндэсний шигшээ баг 90 хоногийн хугацаатай бэлтгэлээ базаах бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, Г.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл нарын шигшээ багийн багш, дасгалжуулагчид бэлтгэлийг удирдуулан гарна.
Харин Доха Мастерс тэмцээнд явсан баг тамирчид ирээд 14 хоногийн тусгаарлалт долоо хоногийн гэрийн тусгаарлалтаа дуусгаж үндэсний шигшээ багтай нэгдэх аж.