Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал”-ыг хоёр жил тутамд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу 2022 онд шагналд нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг иргэд, хэрэглэгчдэд нээлттэй танилцуулж байна.
Бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл Шинжлэх ухаан, технологийн сангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д хүрэлцэн ирээрэй. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Шилдэг инновацийн бүтээгдэхүүнд:
– Цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн шарх /зүсэгдсэн, шалбарсан, цоорсон, түлэгдэлтийн I-III А зэргийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, шархыг цэвэршүүлэх, сорвижилт багасгах олон үйлдэлтэй/ анагаах “КАЛВАЦИН ГЕЛЬ”–(Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн)
– “Sars-cov-2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын оношлуур” (ШУА, Биологийн хүрээлэн)
– Уул уурхайн боловсруулах үйлдвэр, нунтагласан хүдэр /булинга/, баоилгын зутан, элс, дулааны цахилгаан станцын үнс зөөвөрлөх импорт орлох “ТӨВӨӨС ЗУГТАХ ХҮЧНИЙ ШАХУУРГА”– (Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ)
– Өмнөговь аймгийн тал нутагт бэлчээрлэсэн ингэний шингэн сүүг хөрөнгөлөн үйлдвэрийн аргаар боловсруулж амин дэмээр баялаг “ИНГЭНИЙ ХООРМОГ” (Милко ХХК)
Үйлчилгээний салбарын шилдэг инновацид:
– Музейн үзмэрүүдийн аннимэйшн буюу дүрслэх урлагийн бүтээл “ЗЭВ ДИЖИТАЛ МУЗЕЙ” /Гэрэгэ дижитал технологиХХК/ тус тус шагналд нэр дэвшүүлээд байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.