Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдэд чимэг олголоо DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн нэр бүхий бөхчүүдэд өнөөдөр /2022.07.13/ Хүй мандлын ногоон дэвжээнээ чимэг олголоо. Чимгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан гардуулан өгсөн юм.


Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд найм давсан Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарт “Бууршгүй хүчит” чимэг, Монгол Улсын аварга С.Мөнхбатад “Үлэмж хичээнгүй” чимэг,

Зургаа давсан Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан Д.Анар нарт “Үнэн зоригт” чимэг олгов.

Тав давсан Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү нарт “Улам нэмэх” чимгийг тус тус олголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *