Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам дааганы уралдаан, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Мөн сурын харвааны цол авсан мэргэн харваачдад Ерөнхийлөгч Х.Баттулга шагналыг нь гардуулж өглөө. Мөн Үндэсний бөхийн барилдаан үргэлжилж, бөхийн тааварт байсан зарим “томчууд” өвдөг шороодсон, сонирхолтой барилдаанууд болж байна. Үндэсний бөхийн гурвын даваанаас эхлээд л наадамчид цэнгэлдэхэд бөх үзэхээр суудлаа эзэлцгээн, зарим нь баярын талбайгаас хэрэгтэй зүйлсээ худалдан авч, айраг, хуушуураан зооглоцгоож байв. Үндэсний их баяр Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ, наадмын талбайд өргөн дэлгэр үргэлжилж байна.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *