Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:
- Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд гурван өдөр болно.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс зургадугаар сарын 28-ны өдрийн дотор Монголын үндэсний бөхийн холбоонд бичгээр ирүүлэх
- Covid-19 цар тахлаас шалтгаалж өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.