Энэ сарын 23, 24-нд Хэнтий аймгийн төв Чингис хотод үндэсний бөх тайлбарлагчдын улсын зургадугаар тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнийг Батноров сумын харьяат аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн начин Ёндонгийн Баярсайханы нэрэмжит болгон Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар, Ё.Баярсайхан агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулах юм.
Анхны уралдаан 2008 онд болж Цэдэвийн Батнасан тэргүүлж байжээ. 2010 онд Гансүхийн Нэргүйбаатар тэргүүлж, С.Гантөр хоёрт орсон түүхтэй. 2012 онд гуравдахь уралдаан Өндөрхаан хотод зохион байгуулагдаж, Багануурын Шийтэрийн Мөнхбаяр түрүүлсэн. 2014 онд Сэлэнгэ аймгийн төвд болж, Б.Баярсайхан түрүүлж, Сэлэнгийн Д.Баярсүрэн удаалжээ.
Харин 2016 онд Дорноговь аймагт зохиогдсон тэмцээнд Баянхонгор аймгийн харьяат Гансүхийн Мөнхсүх тэргүүлсэн юм.