Categories
мэдээ спорт

Унадаг дугуйн парад болно

Залуучуудын байгууллагаас санаачилсан “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд энэ долоо хоногийн бямба гараг буюу аравдугаар сарын 11-нд “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” дугуйн парад зохион байгуулах гэж байна. Дугуйн парад зохион байгуулахад МЗХ-ноос гадна Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”, “Залуу дугуйчин клуб”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх Найс байк клуб, Аттила дугуйн дэлгүүр, Cannondale дугуйн дэлгүүр, Никель Ганбаа ХХК, МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран ажиллаж буй ажээ. Дугуйн парад аравдугаар сарын 11-ний 10 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл үргэлжлэх юм байна. Парадад оролцох хүмүүс хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13–аас доош насны хүүхдүүдийг харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр параданд оролцуулахгүй байх зэрэг шаардлагыг тавих гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *