Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Мирян хотын эмнэлэгт гал гарсны улмаас 31 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сөүлээс зүүн өмнөд зүгт 280 км зайтай орших Мирян хотын “Сэжун” эмнэлэгт өнөө өглөө үүрээр гал гарчээ. Өндөр настнууд голдуу 100 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас гал гарч эхэлсэн аж.
Гал чухам юуны улмаас гарсан, амиа алдсан хүмүүсийн хэд нь өвчтөн байсан гэдэг нь одоогоор хараахан тодорхойгүй байна.