Categories
мэдээ нийгэм

Өмсөж явсан пүүз.гар утас дээрэмджээ

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд М-ийг гэртээ харих замд нь хоёр этгээд дээрэмдэж өмсөж явсан пүүз, гар утсыг нь булаажээ. Тодруулбал, А болон Б нар нь бүлэглэн 2 ширхэг гар утас өмсөж явсан пүүз гэх мэт зүйлийг дээрэмдэж зугтсаныг цагдаа нар эрэн сурвалжилж БГД-н 8 хорооны нутаг дэвсгэрээс цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмийн ахмад Б.Ганхүү ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар хөөн барьж саатуулжээ. Хэргийг БГД цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд шилжүүлэн шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *