Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг 2022 онд орон нутгийн төсвөөс 28 тэрбум төгрөгийг боловсролын салбартаа зарцуулна DNN.mn

2021-2022 оны хичээлийн жилд Өмнөгөвь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуульд 14 мянган хүүхэд суралцаж байна. Харин 31 цэцэрлэгт 5314 хүүхэд суралцаж байгаа нь 2-5 насны нийт хүүхдийн 75,4 хувийг эзэлж байна.

Аймаг орон нутгийн удирдлагуудын санаачилгаар:

– “Чадварлаг багш”, “Говийн ирээдүй хүүхэд”, “Цахим Өмнөговь”, “Сурагч солилцоо”, “Сурсан мэргэжлээр төрсөн нутагтаа ажиллая” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

– Ерөнхий боловсролын сургуулийн 6 болон 12 дугаар ангийн 2000 гаруй хүүхдэд орон нутгийн 600 гаруй сая төгрөгийн төсвөөр “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

– ELAB нэмэлт хөтөлбөрийн тусламжтай ерөнхий боловсролын 12 дугаар сурагчдад зориулсан ЭЕШ-ын сургалтыг зохин байгуулж байна.

– Ариун цэврийн байгууламжийг 100 хувь орчин үеийн стандартад нийцүүлсэн анхан аймаг болсон. Мөн бүх сургуульдаа цэвэр ус уух боломжийг нэвтрүүлжээ.

– Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутныг хамруулсан. Төмөр замын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн залуусаас 120 хүнийг хамруулж хүн тус бүрд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

– Аюулгүй сургууль хөтөлбөрийг улсын хэмжээнд загвар болгон нэвтрүүлж байна.

– НҮБ-ын Хүн амын сан, Говийн Оюу сангаас 5 жилийн хугацаатай өсвөр үе, залуучууд,эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дэмжлэг авсан.

Хэдийгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, боловсролын орчин нөхцөл сайжирсан ч чанарын асуудалд анхаарах цаг болсон гэдгийг аймгийн засаг даргатай уулзах үеэрээ салбарын сайд хэлж байлаа. Үүнээс гадна тус аймгийн иргэд уул уурхайн салбарт ажиллах нь түгээмэл учир “Өрх толгойлсон хүүхэд” гэсэн албан бус ойлголт ч үүсжээ. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *