НҮБ-ын Ми-8 ачааны нисдэг тэрэг Өмнөд Суданд осолдсон тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжид дурдсанаар онгоцыг буудан сөнөөсөн байж болзошгүй гэнэ. Ослын улмаас хөлгийн багийн гурван гишүүн газар дээрээ амь үрэгджээ. Харин нэг хүн амьд үлдсэн гэж Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах албаныхан ярьсан байна. Ми-8 нисдэг тэрэг Бахр-эль-Газаль мужаас Бентиу муж руу тусламжийн бараа тээвэрлэж явсан бөгөөд орон нутгийн цагаар 14:28 минутад холбоо тасарч удалгүй Бентиу мужаас 10 километрийн зайд осолдсон байхыг нь олжээ.