Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост хулгай хийсэн монгол залуус саатуулагджээ

Өмнөд Солонгост хулгай хийсэн монгол залуус саатуулагджээ зурган илэрцүүд

Өмнөд
Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн
газраас Монгол Улсын иргэн А, В, Г нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай
мэдээллээ.Одоогийн байдлаар А, В нарыг Солонгос улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол Г-г өнгөрөгч зургадугаар сард эх орон руугаа
буцсан хэмээн мэдэгдээд байна.

Цагдаагийн газрын
мэдэгдсэнээр монгол
залуус Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах
хоёр компаниас урьдчилсан байдлаар 68 сая вон буюу монгол мөнгөөр 115 сая төгрөгөөр үнэлэгдэх хөнгөн цагаан, цахилгааны
утас, автомашины хуучин эд анги зэрэг хоёрдогч түүхий эд бүлэглэн хулгайлжээ.

Тэд хулгайн гэмт хэрэг
үйлдэхээсээ өмнө тухайн компани дээр урьдчилан очиж “Бид гадаадаас ирсэн бизнес
эрхлэгчид байна. Танайхаас автомашины хуучин сэлбэг хэрэгсэл их
хэмжээгээр худалдаж авмаар байна” гэж хэлдэг байжээ. Ингээд энэ үедээ хоёрдогч түүхий эд хадгалагдаж
байгаа хашааны хаана нь нууц камер байгааг сайтар ажиглан
тэмдэглэж байсан ба хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ уг камеруудыг даавуугаар
хаадаг байсан нь илэрчээ.

Тэдний тэмдэглэлийн дэвтэр
дээрээс өөр хэд
хэдэн хоёрдогч
түүхий эд авах компанийн хашааны зураг болон нууц камеруудыг зурсан тэмдэглэгээ
илэрсэн тул цагдаагийн газар, эдгээр монгол залуус өөр бусад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй
хэмээн үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Хулгай хийсэн гурван монгол залуу гурвуулаа Солонгос улсад 30 хүртэл хоног зорчих олон
удаагийн аялал жуулчлалын визтэй байсан бөгөөд тэдний нэг нь л гэхэд
Солонгос улсад сүүлийн таван жилийн хугацаанд 70 гаруй
удаа зорчоод байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *