Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт дахин жагсаал болж байна

Өнөөдөр Сөүлд цас орж цаг агаар хүйтэн байгаа ч Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан лаа барьсан жагсагчид дахин гарч ирлээ. Тэд энэ удаад бүр олон болсон бөгөөд улс орны өнцөг булан бүрээс Бусан, Чоннам, Гённам гээд томоохон 60 гаруй хотоос хүмүүс цугларч байна. Өнөөдрийн Сөүлийн жагсаалд сая таван зуун мянган хүн оролцох төлөвтэй байгаа аж. Энэ нь өмнөх амралтын өдрүүдэд оролцсон хүмүүсийн тооноос хамаагүй илүү гарч байгаа юм байна. Нийт 300 мянга орчим цагдаа бэлэн байдалд ажиллаж байна хэмээн YTN мэдээллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *