Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г намын гишүүд нь огцрохыг шаарджээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардсан цуглаан өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх орон нутгийг хамарч өргөөн хүрээнд болсон юм. Жагсагчдын энэхүү лаатай цуглаан нь дөрөв дэх удаагаа болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь шуурхай дамжуулж байна.

Тэгвэл огцруулах жагсаалд энгийн иргэдээс гадна улс төрийн тэргүүлэх намууд хамтран оролцсон талаар өнөөдөр мэдээллээ. Тухайлбал “Сенүри” намын гишүүд оролцжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь харьяалагддаг нам юм. “Сенүри” намын экс дарга Ким Ү Сонг хэлэхдээ “Ерөнхийлөгч Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, намаасаа сайн дураараа гарах хэрэгтэй” гэж шаардаж байгаа бол Кёнги дүүргийн захирагч Нам Кёнг Пил өнөөдөр мэдэгдэл хийж “Ерөнхийлөгч Пак Гын Хе огцрохгүй бол би намаасаа гарах болно” гэж мэдэгдсэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *