Өмнөд Солонгос “газар-агаар” ангиллын алсын тусгалтай “L-SAM” пуужинг бүтээх ажилдаа орсон талаар “Кореа Таймс” сонин өчигдөр мэдээллээ. Түүнийг бүтээхийн тулд дотооддоо ашигладаг “L-SAM” системийг үндэс болгох гэнэ. Тус техник нь 40 км-ээс дээш өндөр дэх пуужинг онох чадалтай байх гэнэ. Уг төсөлд долоон жил зарцуулах бөгөөд 2023 он гэхэд армийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байгаа аж.