Categories
мэдээ нийгэм

Өмнө нь ял эдэлж байсан этгээд бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Өмнө нь ял эдэлж байсан этгээд бага насны хоёр хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, өмнө нь хорих ял эдэлж байгаад 2018 онд суллагдсан 45 настай эрэгтэй 4 настай дагавар охин, 6 настай төрсөн хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг өчигдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн этгээд өмнө нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *