Л.Гансүх нарын өмгөөлөгчдийн улсын яллагч прокуроруудаас татгалзах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэрэгсэхгүй болголоо. Энэ талаар шүүх хурлыг даргалагч шүүгч Х.Идэр “Өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлтийг улсын яллагч хууль бусаар гаргуулсан гэсэн гомдлыг хэлэлцээд энэхүү асуудлыг улсын яллагч, өмгөөлөгч нарын өөрсдийн байр сууринаас мэтгэлцэх зарчмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Бас хуралдааны үеэр улсын яллагч нар илт дайрч давшилсан асуудлаар асуулт тавьсан гэсэн. Тухайн бүрт өмгөөлөгч нар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Тиймээс хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо” хэмээн мэдэгдсэн юм.
Categories