Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ. Үүнд:
- Сүхбаатар аймагт 1.6 сая
- Хэнтий аймагт 904,000
- Архангай аймагт 692,000
- Дорноговь аймагт 542,000
- Төв аймагт 535,000
- Булган аймагт 423,000
- Дорнод аймагт 284,000
- Дундговь аймагт 271,000
- Хөвсгөл аймагт 291,000
- Завхан аймагт 219,000 мал хорогдсон.
Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513.948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийсэн байна.