Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 10.1 сая төл мал бойжиж байна DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30 сая хээлтэгч малын 36.8% нь буюу 11 сая нь 2024 оны эхний дөрвөн сард төллөсөн байна.

Гарсан төлийн 91.2% буюу 10.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 30.8%-аар буурлаа.

Түүнчлэн улсын хэмжээнд 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 7.4 сая толгой мал хорогджээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • хонь дөрвөн сая,
  • ямаа 2.4 сая,
  • үхэр 642.2 мянга,
  • адуу 404.5 мянга,
  • тэмээ 3.9 мянган толгой хорогдоод байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *